/ Хүний нөөц / Сургалт / Дотоод сургалт / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВД БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ҮНДЭСНИЙ ЦАГДААГИЙН ГАЗРААС “КИБЕР ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВД БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ҮНДЭСНИЙ ЦАГДААГИЙН ГАЗРААС “КИБЕР ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаагийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр анхан болон ахисан түвшиний “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх нь” сэдэвт 5 хоногийн сургалт 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 22-ны өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд амжилттай зохион байгуулагдлаа.

 

Сургалтыг БНСУ-ын Үндэсний цагдаагийн газрын сургагч  багш, цагдаагийн хурандаа Жон Даэ Йонг, цагдаагийн хошууч На Чон Гю, цагдаагийн ахлагч Жон Хван Су нар БНСУ-ын кибер гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагааны туршлага, холбоо харилцааны сүлжээнд тавих хяналт, тоон ул мөрийг бэхжүүлэх, нээлттэй эх сурвалжаас мэдээлэл цуглуулах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хичээл сургалтыг явуулав.    

Энэхүү сургалтын онцлог нь энэ чиглэлээр ажиллаж байгаа алба хаагчдыг цахим гэмт хэргийн үед үлддэг ул мөрийг тогтоож илрүүлэх чадварыг эзэмшүүлэх зорилгоор алба хаагч бүрийг цахим орчинд ажиллуулж, дадлага сургалтыг явуулж байгаагаараа ач холбогдолтой болж өнгөрлөө.

Сургалтын нээлт, хаалтын үйл ажиллагаанд БНСУ-ын элчин сайдын яамны цэргийн атташе Ким Дохан, ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Ган-Эрдэнэ, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Амар, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн дарга, удирдлагууд оролцож, сургалт амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна